|

“Хайр хүнийг галзуу үйлдэл хийхэд хүргэдэг”

94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2022.03.28/ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн ёслолын онцлох үйл явдал нь Уилл Смит Крис Рокыг тайзан дээр алгадсан явдал байв.

Комедиан Крис Рок жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Пинкетт Смитийн өвчний улмаас үс нь халцарч, халзан болсон тухай тохиромжгүй хошигнол хийсэн нь түүнийг эвгүй байдалд оруулжээ.

 

Үүнээс хэдхэн хормын дараа “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн Уилл Смит тайзан дээр гаргасан эл үйлдэлдээ хүлцэл өчсөн байна.

Энэ тухай тэрээр нулимс дуслуулан “Би академиас уучлалт хүсмээр байна. Нэр дэвшиж байгаа бүх нөхдөөсөө уучлалт хүсмээр байна. Би яг л өөрийн бүтээсэн дүр дээрх аав шиг галзуу харагдсан байх. Гэхдээ хайр хүнийг галзуу үйлдэл хийхэд хүргэдэг” хэмээн уучлалт хүссэн байна.

Тэдний тайзан дээр хийсэн үйлдлийг ихэнх хүмүүс тоглоом гэж бодож байсан ч энэ нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс гарсан жинхэнэ үйлдэл аж. Тэд Оскарын үйл ажиллагаа дууссаны дараа учраа олохоор тохиролцсон бөгөөд энэ үдшийн төдийгүй Оскарын түүхэн дэх онцлох үйл явдлын нэгээр бичигдээд байна.

Т.ТҮШИГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments